Сайн байна уу?

Намайг Бурмаа гэдэг. Би нь нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг. Нөхөртэйгөө ханьлаад энэ жил 11дэх жил болж байна. Бид 2 таны гаргасан Хосын жор номыг уншсан сэтгэгдлээ үлдээх гэж үүнийг бичиж байна. Бид 2ын харилцаа маш эрүүл сайхан байсан.

Гэхдээ сүүлийн 2 жил манай нөхрийн намайг хардах хардалт ихдээд, би ч ажлынхантайгаа гарч орох нь их болж улам л бид 2ын хоорондоо ойлголцох нь улам холдож, улам л харилцаа хүндэрч хааяа ч надад гар хүрдэг болсон байсан. Харилцаа улам хурцадсан байсан. Маш хүнд байдал үүссэн. Ойлголцох гээд ярилцахаар хоорондоо чи ингэж байна би ингэж байна гээд хэрэлдээд дуусдаг байсан. Тэгж явсаар би жирэмсэн болсон. Тэгсэн хэрнээ хэрүүл үргэлжлэх хэвээр, гэхдээ ахиж гар хүрэхгүй гэж амалсан байсан. Амлалтандаа хүрсэн.Дахиж надад хүрээгүй гэхдээ л ажлын залуутай хардсан , чи тэгдэг гэсэн хэвээрээ л байсан.Түүнээс ч болсонуу, юунаас ч болсон юм бүү мэд би 7 сар хүрэх гэж байсан хүүхдээ дутуу төрүүлсэн. Тэр бол шууд сэтгэлзүй тогтворгүй байснаас бас эрүүл мэнд сул л байснаас болсон гэж харж байгаа. Тэр бид 2ын дунд маш гэнэтийн аймаар зүйл байсан.

Түүнээс хойш бид 2 маш сайн ярилцах гэж оролдож эхэлсэн. Нөхөр өөрийгөө өөрчилж эхэлсэн. Би ч бас өөрт минь буруу байсныгаа олж харж эхэлсэн.

5н сард хүүхдүүдээ эмээ рүү нь хөдөө явуулснаас хойш бид 2 амралтын өдөр бүхнийг 2уулахнаа майхантай уул руу гарч 2уулахнаа ярилцах орчинг бүрдүүлж таны гаргасан энэ номыг уншиж эхэлсэн.

Бүлэг тус бүрээр уншиж бид 2 энэ тохиолдолд яг яадаг билээ гээд маш сайн ярилцаад уншсаар бараг 1 сар уншсан байна.

Унших явцдаа дуугаа хураах ч үе байлаа, ихэр татан уйлах ч үе байнаа, хамтдаа инээх ч үе байлаа, ээжийгээ санан гансрах ч үе байлаа,муухай үеэ санаж нэгэндээ гомдоллож уйлж, нэгнээ яаж муу муухай үгээр хэлж гомдоосноо ч ярилцаж уучлалт ч гуйж тэврэлдсэн.Тэгэх бүртээ номоо түр орхиод чимээгүй хэсэг пауз авдаг байлаа. Нэгнийхээ давуу талыг ч бас ярилцаж гоё сайхан үеэ дахиад эргэж ярилццаж санасан тэгэхдээ маш хөгжилтэй гоё болж байсан

Бид 2 яг та 2ын үеийнх ийм сайхан номыг бичиж, маш том зориг гаргаж энэ номыг сийрүүлсэн маш том халуун баярыг хүргэхийг хүссэн юмаа

Бид 2т ч маш том өөрчлөлт орсоор байгаа энийгээрээ ч цаашид хичээх болно гэж хэлэх гэсэн юмаа. Одоо би ч гэсэн нөхрөөсөө бүх муу муухайг хайх биш яагаад нөхрөө тийм алхам хийхэд хүргэв гэж бодож эхэлсэн. Харилцаагаа аврах гэж 2уулаа хичээж байгаа нь ч харагдаж байгаа. Манай хүн ч гэсэн надад маш их өөрчлөгдөж байгааг минь хэлсэн.

Би ч гэсэн сэтгэлийн амар амгалан гэдэг яасан сайхныг мэдэрч эхлээд үнэхээр сайхан байна. Таны номыг олж уншаад үр дүн гаргаж чадаж байгаадаа маш их баярлаж байна шүү. Та 2ын гэр бүлд аз жаргал хамгийн сайхан бүхнийг хүсэе.

Би найз нартаа Хосын жорыг уншихыг маш ихээр зөвлөж байгаа.Баярлалаа

Leave a Reply

Your email address will not be published.