2017 оноос хосын амьдралын хэв маягийг харуулсан Tuvshuu Dulguun Влог бичлэгийг эхлүүлж, одоо гэр бүлийн амьдралын влог болгон өөрчилж 3 дахь жилдээ үргэлжилж байна. Сошиал орчинд биднийг мянга мянган хүн дагаж контентуудыг маань хүлээн авч талархал урмын гайхамшигтай захиа зурвасуудыг илгээдэгт одоо ч итгэмгүй.

Өнөөдрийн байдлаар биднийг фэйсбүүк дээр 331,889 хүн дагаж, бичлэгүүд маань 164,800,000 минутын үзэлттэй хэмээн дүгнэгдсэн байдаг. 2016 оноос хойш 2020.05.05-ны энэ өдөр хүртэл бид цахим орчинд нийт 534 ширхэг контент бүтээсэн байна. Ингэснээр YouTube181,000 хүмүүсийг дагуулж 24,205,596 удаа бичлэг үзүүлсэн, Instagram-д Түвшөөг 203,000 хүн, Дөлгөөнийг 308,000 хүн, Positive Mongolians төслийн хуудсыг 61,200 хүн дагасан байна. Soundcloud, iTunes, Tik Tok хуудсуудаар ч мөн адил олон тооны хүмүүст бидний хийдэг ажил хүрч нөлөөлж чадсаар байна.

Позитив Монголианс нэрээр овоглосон Түвшөө Дөлгөөн бидний гэр бүл 2016 оноос сошиал орчинд контент бүтээж эхэлсэн билээ.

Үүнээс дэлгэрүүлбэл

Хүн бүр нөлөөлөгч бөгөөд хүн бүрт боломж бий.

Учир нь Монголд бидний хайртай хүмүүс болох үр хүүхэд ээж эгч ах дүү найз нөхөд элгэн садан хамт олон гээд энэ биений минь нэгээхэн хэсэг нийгмийг бүрдүүлэгч нандин хүмүүс маань амьдарч байгаа тул бид тэднийхээ төлөө илүү дээр нийгмийн төлөө одоогоос ч илүү хөдөлмөрлөх ёстой.

Ирээдүйн хүүхдүүдийн минь амьдрах эх орон илүү үнэнч шудрага, элдэв ялгаварлалгүй, эв нэгдэлтэй байх гол үндэс бол одооны бидний хичээл зүтгэл билээ….

Хамтдаа хийж чадах зүйл бүрээрээ эх орноо цэцэглүүлцгээе...

Манай баг

Позитив Монголианс нэрээр овоглосон Түвшөө Дөлгөөн бидний гэр бүл 2016 оноос сошиал орчинд контент бүтээж эхэлсэн билээ.

Дөлгөөн

Founder

Түвшөө

Founder