Ном уншихаас хэтрэхгүй л байлаа.

Миний хувьд, бүлтгэр үр минь ээжийнхээ амьдарлыг үлгэрлэн харж байсан , үнэнч ээж минь бүтэлтэй амьдраасай гэж амьсгаа даран залбирч байсан,хайртай гэр бүл ах дүү хамаатан садан найз нөхөд намайг таних хэн бүхэн дахиад алдаж эндэх вий гэж санаа зовнин сураг тавьж байсан байсан тийм л цаг мөчид илүүг сурч мэдэхээс өөр яах билээ.

Ингээд хайрттайгаа ярилцсаар энэ амьдралд болж бүтэж яваа, бие биеэ хайрлаж чадаж байгаа үлгэр жишээ хосуудаас онлайн ертөнцөд ярилцлага авангаа өөрсдөө хөгжиж боловсрох Хосын Жор хэмээх контентийнхоо мэргэн санааг олсон юм. Энэ санаа маань өгөөжөө өгч бидний амьдралд шинэ хуудас нээсэн. Хөгшин залуу, шүтлэг ондоо байхаас эхлэн олон янзын онцлогтой 50 орчим хостой ярилцахад Монгол хосуудын нийтлэг жор тэндээс ажиглагдсан юм. Мэдэрсэн ойлгосноо тааралдсан бүхэнд хэлмээр , хуваалцмаар санагдаж хэсэг зуур яхаа мэдээгүй. Ам нээвэл хосын жор болчихгоод хүмүүсийг залхаах дөхсөн. Харин удаан бодож тунгаасны эцэст өөрийн амьдарлын алдаа бүтэлгүйтэл, амжилт ололтоос болон Хосын Жор контентоосоо уншигч танд хуваалцахаар сэтгэл шулуудсан юм.

Зохиогч Э.Дөлгөөн

Leave a Reply

Your email address will not be published.