Дотны уншигч Оргилоос

Би Түвшээ Дөлгөөн 2-той хамгийн ойр ажилладаг  найзын хувьд “ Хосын жор 1 “ номны дээжийг, зохиогчийн гараас нь бэлгэнд авсан. Гэхдээ л би Дөлгөөний хамгийн ойрын найз бас тэдний “Хосын жор “ контентын дугаар бүрийг алгасалгүй үзсэн учраас “ Би мэднээ “ гэсэн бодол төрөөд  унших гэж ердөө яарахгүй байлаа. Ном маань уншигчдын гарт хүрч   анхны сэтгэгдэлүүд хөврөн ирж би нилээд гайхан , сониучхан байдлаар номоо уншиж эхэлсэн.

Тэгтэл миний мэдэх Дөлгөөн гэдэг хүнээс хол давсан , нэгэн  уншигч эмч яагаад “ Монгол Опра “  гэж сэтгэгдэл бичин  ирүүлсэн , яагаад тийм их сэтгэгдлүүд ирээд байсанг номоо уншиж байж  ухаарав. Дөлгөөн маань надад , өөрийнхөө өнцгөөр  бусдыг харж  яаран дүгнэлт хийх нь  үнэхээр ташаа юм  гэдгийг  ойлгуулсан  ном байлаа.

Сэтгэл дотор байсан зүйлийг минь олоод харсан зөвхөн надад зориулсан мэт санагдаж ойлгож ичих,  баярлах  хоёр  давхцан өөрийн эрхгүй нулимс урслаа .

Энэхүү  номыг  уншсанаар өөрт байгаа түмэн алдаагаа олж харан яг л  сэтгэл зүйч дээр  очин  сайхан зөвөлгөө авсан мэт боллоо . Ном маань бидэнд “ Хоорондоо сайн ярилцаж байж хамтдаа гарах гарцыг олж , маргаанаар биш эвээр, хамтын хүчээр аз жаргалаа бүтээж бий болгодог “ гэдгийг ихээ  томоор ухааруулсан . Хайртай л бол , таалагдсан бол, хамт байгаа бол амар сайхандаа жаргадаг  юм бишээ амьдрал бол хамтдаа бүгдийг давах туулах ухаан юм гэдгийг ухааруулсан , миний дотроо төсөөлж байсан бодлыг 360 градус эргүүлэн би ,энэхүү  номноосоо дахин дахин  суралцаж эхлэв .

Гайхамшиг гэдэг нь  энэ л байх . “ Хүн эхлээд өөрийгөө таньж  мэдэх хэрэгтэй  “  гээд л зөндөө сонсоод уншаад  байдаг хирнээ  яг үнэн дээ  өөрийгөө мэддэггүй юм байна.  Өөрийгөө ойлгоогүй байж бусдыг ойлгоод л мөн  хэн нэгнийг ойлгоно гэж худлаа юмаа гэдгийг    одоо л маш сайн ойлгосон.  Хайр байж  итгэдэг ,хайр байж гэмээн мөрөөдлөөр жигүүрлэн ниснэ.

Залуус бид залуу насны  гэнэн хайр дурлалд хөтлөгдсөнөөр , амьдарлыг даван туулах замдаа үл ойлголцох , өссөн орчин  ахуйн  ялгаанаас  хамааран  шийдвэр гаргахдаа зориг  дутан  “ Амьдрал  ийм л байх ёстой юм байна , ээж аавынхаа нэр төрийг сэвтүүлэхгүй байх , өөрийн зовлонгоо хэлж тэднийгээ  зовоохгүй “  гэх зэргээр шалтаглан үүнээс гарах  арга замаа олохгүй амьдарлынхаа юугаар ч нөхөж боломгүй  цаг хугацааг маш ихээр  алддаг нь нууц биш .

Энэ нь “ Бүгдийг тэвчих ёстой “ гэсэн үзлээр , ил тод биш нууцлаг байснаараа  гэр бүлийн хүнд  хэцүү харилцааг  бий болгоод зогсохгүй   хосын харилцаа нь  нэг ёсондоо хүйтэн хөндий , тогтуул ус шиг болдог. Үнэндээ хосын харилцаа маань яг л эх ундрага нь  булагийн ус  шиг урсан , нарны гэрэлд солонгорон гэрэлтдэг байвал тэр гэр бүлд  жаргал ирнээ гэдгийг  өөрсдийн туулсан  амьдарлаар харуулсанаар  зохиогч  бидний  амьдралын нүдийг нээж өглөө.

Хөгшин  залуу, эрэгтэй эмэгтэй, албан тушаал үл харгалзан хүний дотоод сэтгэлд  харилцаа нь  өөрсдийгөө нээж ойлголцоход  ямар их үүрэгтэй  вэ гэдгийг маш энгийнээр илэрхийлсэн  “Хосын Жор 1” маань  ном гэхээсээ илүү судар болжээ

Судалгаатай ,зөвөлгөөтөй  хөрсөн дээр буусан, далавч жигүүр болсон энэхүү номыг бүтээсэн  Э.Дөлгөөн  болон  Д.Түвшинбаяр  нартаа  БАЯРЛАЛАА .

Leave a Reply

Your email address will not be published.